Bigo Live даиамонд цэнэглэх болон худалдан авах заавар FAQ - thePAY

Please Select a Language.

    Bigo Live яаж цэнэглэх болон бэлэглэх вэ?

    • thePAY
    • Date 2023-12-08
    • Hit 12097

    Bigo Live нь Сингапурын "Bigo Technology" компанийн хөгжүүлсэн дэлхийн хэмжээний гар утасны шууд дамжуулалтын  платформ юм. 
    Diamondsнь Bigo Live-д ашиглагддаг дээд зэрэглэлийн виртуал валют юм. Хэрэглэгчид алмазыг ашиглан виртуал бараа, үйлчилгээ, бэлэг болон бусад премиум функцуудыг худалдан авах боломжтой. Bigo Live платформд өөр бусад валют байхгүй бөгөөд бүх зүйлийг зөвхөн алмазаар худалдаж авдаг. Шууд дамжуулагч (BJ)-д бэлэг өгөх, тусгай эффект худалдаж авахад ашигладаг.

    Bigo Live Diamonds-оор юу хийж болох вэ?

    • Шууд дамжуулагч (BJ)-д бэлэг (Tip) өгөх: Шууд дамжуулалтын үеэр тэднийг дэмжиж, талархсанаа илэрхийлж алмазаар бэлэг өгч болно. Энэ нь тус платформ дээрх олон хүмүүсийн орлого олох гол үндэс болдог.

    • Виртуал бэлэг худалдан авах: Алмазаар цэцэг, зүрх, машин гэх мэт дижитал бэлэг худалдан авч, шууд дамжуулагч болон бусад хэрэглэгчдэд илгээх боломжтой.

    • Тусгай эффект нээх: Өөрийн шууд дамжуулалтыг илүү сонирхолтой болгохын тулд филтер, стикер, хөдөлгөөнт дүрс зэрэг бүтээлч эффектүүдийг худалдан авч болно.

    • Премиум функцүүд ашиглах: Алмаз нь HD-ээр үзэх, өөрийн урсгалыг тохируулах, тусгай тэмдэг (badge) болон бусад давуу талуудыг ашиглах боломжToggle олгодог.

    Товчхондоо, алмаз нь контент бүтээгчдийг дэмжих, хэрэглэгчид хоорондоо бэлэг солилцох, дамжуулалтыг өөрийн хүссэнээр тохируулах, премиум бүртгэлээ нээх зэрэг Bigo Live-ийн нийгэмлэг болон эдийн засгийн хамгийн гол виртуал валютын үүргийг гүйцэтгэдэг байна.

    thePAY-ээр Bigo Live Diamond худалдан авах заавар

    1. thePAY аппликейшнийг суулгаад 'Тоглоом, бэлгийн карт цэнэглэлт' цэс рүү орно уу.

    2. Худалдан авах аргаасаа шалтгаалан Bigo Live бүтээгдэхүүнээ сонгоно уу. (Korea-Egg Money эсвэл Bigo ID)

    3. Цэнэглэх Diamonds-ны хэмжээгээ сонгоно уу.

    4. ID-аа оруулаад төлбөрөө хийнэ үү.

    5. ID-аар цэнэглэх тохиолдолд: Оруулсан ID руу шууд цэнэглэгдэх бөгөөд Bigo Live-руу нэвтэрч орон цэнэглэсэн алмазаа шалгах боломжтой.

    6. Egg Money-оор цэнэглэх тохиолдолд: Оруулсан имэйл хаяг руу тань пин код (PIN) илгээгдэх болно.
      Анхаарах зүйл: ID-аа буруу оруулж цэнэглэсэн тохиолдолд цуцлах болон буцаан олголт хийх боломжгүй. Bigo Live аппликейшн руугаа нэвтэрсний дараа баруун доод буланд байрлах Me цэснээс өөрийн дахин давтагдашгүй BIGO ID-аа заавал урьдчилан шалгана уу.

    БНСУ-ын Egg Money PIN код бүртгүүлэх заавар

    1. Bigo Live аппликейшнд нэвтрэн төлбөр хийх хэрэгсэл болон бүсээ сонгоно уу.  https://mobile.bigo.tv/live/quicklyTopUp/quicklyTopUpIndex.html хаягаар нэвтэрвэл илүү хурдан цэнэглэх боломжтой.

    2. Төлбөр хийх бүсийг 'БНСУ (Korea)' гэж сонгоод, төлбөрийн хэрэгсэл дээр '에그머니 (Egg Money)'-г сонгоно уу.

    3. Пин код оруулах: Имэйлээр хүлээн авсан Egg Money-ийн 20 оронтой пин кодыг үнэн зөв оруулж, Submit (Илгээх) товчийг дарснаар редим (Redeem) амжилттай болж, таны алмаз (Diamonds) шууд орох болно.